200 иргэнийг хамруулсан нийтийн бүжиг зохион байгуулж байжээ

2020 оны 3 сарын 28

Баянгол дүүргийн шуурхай штабын бие бүрэлдэхүүн мэдээллийн дагуу өчигдөр орой 19:30 цагт Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах нэр бүхий нийтийн бүжгийн клубийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр 200 гаруй иргэнийг хамруулсан нийтийн бүжиг зохион байгуулж байсан тул тус клубийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн, тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээжээ.

Хяналт, шалгалт үргэлжилж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4
615370
5 эможи
keyboard_arrow_up