Тусгаарлалтын хугацааг дуусгалгүй УБ луу ирж байсан иргэнийг 22-ын товчоонд саатуулаад байна
2020 оны 3 сарын 27
Баян-Өлгий аймагт ажиглахаар тусгаарлагдсан Казахстан улсаас ирсэн монгол улсын иргэнийг Улаанбаатар хот руу нэвтрэх гэж байхад нь Эмээлт дэх 22-ын товчоон дээр саатуулаад байгаа.
Тодруулбал, тус иргэн нь Казакстан улсаас ирсэн бөгөөд 14 хоногийн тусгаарлалтын хугацаагаа дуусгалгүй байхад өөр хүний нэр дээр онлайнаар тасалбар захиалж, орон нутгийн автобусаар зорчин Улаанбаатар хот руу ирж байсан гэж хэвлэлүүд мэдээлж буй.
Иймд түүний зорчиж явсан автобус болон хамт ирсэн зорчигчид, мөн тус автобустай хамт явж ирсэн нэг автобусыг тусгаарлаж, халдваргүйжүүлэх ажил эхлүүлжээ.
Харин тус хоёр автобусаар зорчиж, нийслэлд ирсэн иргэдийг хэрхэх талаар албаны мэдээлэл одоогоор хараахан гараагүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
23
1
2
6
1
23
6
8
200
615369
270 эможи