МИАТ: Чартер нислэгээр Сөүл рүү зорчих хүн бүр гар утсандаа тусгай аппликейшн суулгасан байх шаардлагатай

2020 оны 3 сарын 26

Arslan.mn

Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн хоёр нислэг хийж, гадаад улсаас иргэдээ татан авах болсон.

Харин тусгай үүргийн онгоцоор БНСУ руу зорчих хүн бүр гар утсандаа Өөрийгөө оношлох-Эрүүл мэндийн яамны аппликейшныг (Self-Diagnosis-Ministry of Health and Welfare) урьдчилан суулгасан байх шаардлагатай бөгөөд суулгаагүй тохиолдолд тус улсын хилээр нэвтрүүлэхгүй аж.

Уг аппликейшныг суулгасны дараа утасны дугаарын баталгаажуулалтыг Монгол Улсад хийх боломжтой ба паспортын дугаарыг БНСУ-д очсоны дараа баталгаажуулах юм.

Өөрийгөө оношлох аппликейшны ашиглах зааврыг БНСУ-ын ЭСЯ-ны энэхүү холбоосноос харна уу.

 

Эх сурвалж: МИАТ ТӨХК

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615314
0 эможи
keyboard_arrow_up