Барилгын хөгжлийн төвийнхөн ЦУСAA БЭЛЭГЛЭЛЭЭ

2020 оны 3 сарын 26

Arslan.mn

Барилгын хөгжлийн төв  хоёр дахь жилдээ хамт олноо уриалан, цус хандивлах сайн үйлсийн аянд нэгдлээ.

Барилгын хөгжлийн төв нийт 160 гаруй ажилтан, албан хаагчидтай бөгөөд энэ удаа цусаа хандивлаж, бусдын амь насыг аврахын төлөө 100 гаруй ажилтан сайн дураар оролцлоо.

Коронавирус халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор цус нийлүүлэлт эрс багассан бөгөөд  энэ хүнд хэцүү цаг үед цус хандивлаж байгаа нийт ажилтнуудад гэж Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс алархалаа илэрхийллээ.

Arslan.mn

Цусаа хандивлаж, олон хүний амь аврах үйлсэд 17-60 насны хүн бүр нэгдэх боломжтой. Нэг удаа 400 грамм цус хандивласнаар гурван хүний амь авардаг гэж үздэг байна.

Барилгын хөгжлийн төв нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цус хандивлах аянд нэгдэж байгаа бол, өмнө нь шинэ төрлийн коронавирус өвчинтэй тэмцэж байгаа мэргэжлийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, тэдэнд урам зориг өгөх зорилгоор Барилга хот байгуулалтын сайдын уриалгаар нийт мэргэжилтнүүд нэг өдрийн цалингаа Улсын комисст хандивласан юм.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615311
1 эможи
БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up