Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэдийг залилагчдыг БАРИВЧЛАВ

2020 оны 3 сарын 26

Arslan.mn

Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэдийг залилан мэхэлж, мөнгө угааж байсан хоёр хүнийг цагдаагийнхан баривчлан шалгаж эхэллээ. Иргэн Э.Баянхүү, Ж.Төгсжаргал нар mongolpoker.mn гэх цахим хуудас, аппликэйшн ашиглан хүмүүсийг интернэтээр дамжуулан мөрийтэй тоглуулж, бооцоонд тавьсан мөнгийг нь өөрсдийн болон гэр бүлийн хүмүүс, ээж, ах, эгч, дүү нарынхаа арилжааны банкны дансаар дамжуулан авч байсан гэнэ. Тэд 2018 оноос хойш ийм байдлаар 10 тэрбум орчим төгрөг шилжүүлэн авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт буруутгагджээ. Шалгалтын явцад хэргийн холбогдогч нар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэдээс авсан мөнгөө “Ханан зууч” гэх өөрсдийн байгуулсан компанийн дансаар дамжуулан угааж, хоёр тэрбум төгрөгөөр нь тансаг зэрэглэлийн зургаан орон сууц, “Ланд круйзер”, “Лексус” загварын автомашин 4-5-ыг авсан нь тогтоогдсон талаар эх сурвалжууд мэдээлсэн юм.

Э.Баянхүү, Ж.Төгсжаргал нар БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаад ирээд хоёр жил болж буй бөгөөд энэ хугацаандаа дээрх байдлаар мөрийтэй тоглоомд донтогчдыг луйвардаж богино хугацаанд хөрөнгөжсөн бололтой. Энэ хоёр хүн цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулдаг солонгосчуудтай бүлэглэн иргэдийг луйвардах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүйг ч эх сурвалжууд мэдээлсэн юм. Цахимаар мөрийтэй покер тоглож байгаад их хэмжээний мөнгөө алдсан гэх гомдол цагдаагийн байгууллагад цөөнгүй ирж буй бөгөөд үүнийг судлах явцад гэмт этгээдүүд тоглогч нарын хөзрийг компьютероосоо харж байгаад луйвардаж байсан аж.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
12
wow an post
5
yay an post
3
sad an post
5
ouch an post
4
confuse an post
1
angry an post
28
615280
76 эможи
keyboard_arrow_up