Г.Загдааг гурван хэрэгт ЯЛЛАГДАГЧаар татжээ

2020 оны 3 сарын 25

Цахим орчинд “Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаатай холбоотой хэн нэгнийг хэл амаар доромжилсон харааж зүхэж байгаа бичлэг мэдээллүүд ар араасаа хөвөрч иргэд, олон нийтийн дургүйцлийг төрүүлэх болсон.
Үүнтэй холбоотойгоор Загдааг цагдаагийн байгууллага нь дийлдэггүй гэх мэтээр иргэд үзэл бодлоо илэрхийлж “Загдаа цагдааг загнана, Цагдаа Загдааг загнахгүй” гэх мэтчилэн хошигнол хүртэл гарсан билээ.
Тэгвэл иргэн Г.Загдаад холбогдох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 3 хэрэг цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа талаар баттай эх сурвалж бидэнд мэдээллээ.
Тухайн хэргүүдийг тодруулбал:

  • Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны гадаа Г.Загдаа нь иргэн Б-г зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт Монгол улсын эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан,
  • Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт Г.Загдаа нь иргэн М-г зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан,
  • “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад дуудлагаар очсон төрийн албан хаагчийн биед халдсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан байна. Өдгөө хэргүүдийг шалгаж байгаа аж.

Дээрх хэргүүдээс гадна “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагаас хүүхдээ авах гэсэн нэгэн эмэгтэйг хэл амаар доромжилж, шууд бичлэг хийж, хэл амаар доромжилж байсан бичлэг нь олон нийтэд ил болоод байсан. Г.Загдаагийн гаргасан энэ үйлдэлд нь цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Зөрчлийн хэрэг үүсгэж, Г.Загдааг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн талаар өөр нэгэн эх сурвалж мэдээлсэн юм.
Ямартай ч бид “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа Цагдаагийн байгууллага хоёрын хэн нь дийлэх вэ гэдгийг тун удахгүй эдгээр хэргүүдийн шийдвэрээс харах бололтой.

Бид дээрх хэргүүдийн талаар эргэж мэдээлэх болно.

 

Эх сурвалж: tac.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
5
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
1
confuse an post
2
angry an post
9
615250
76 эможи
keyboard_arrow_up