Тусгай нислэгээр ирсэн иргэдийн байрлаж буй тусгаарлах байруудад шалгалт хийхэд 11 зөрчил илэрчээ

2020 оны 3 сарын 25

Arslan.mn

Улсын онцгой комиссын Шуурхай штабын өнөөдрийн хурлын үеэр мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат "Мэргэжлийн хяналтын байгууллагаас Эрүүл мэндийн яамтай хамтран өнөөдрийн байдлаар 7,242 ор бүхий 106 объектод зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж, тавигдах шаардлагыг хангуулан ажиллаж байна. Эдгээрт 1,804 хүн ажиглалтад байгаа.

 

Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг Улаанбаатар хотод долоон зочид буудал, амралт сувиллын газруудад тусгаарлаж,  ЭМЯ-тай хамтран хяналт тавьж зөвлөмж хүргүүлсэн.  Хяналт шалгалтаар нийт 11 зөрчил илэрсэн байна. Тодруулбал, Зочид буудлын менежер, гал тогооны ажилчид  хамгаалалтын маскгүй, зохион байгуулах менежментийн ажилтангүй зэрэг зөрчил илэрсэн.

Баян-Өлгий аймгийн тусгаарлах байрны эрчим хүч тасалдсан. Тиймээс эрчим хүчээр хангах бэлтгэл байдлыг хангуулахаар ДЦС-ын 148 байгууллагад хяналт тавьж 245 сая төгрөгийн зөрчлийг арилгуулсан.

Хилийн боомтуудаар нэвтэрч буй тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, зөвлөмжийн наалт нааж байна.

Гашуун сухайт боомтоор гурван аж ахуй нэгжийн 70 автомашин хилээр нэвтрэх шаардлага хангасан байна. МХЕГ-аас ариутгал халдваргүйжүүлэлтийг хил, гаалийн системээр зохион байгуулж байна." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615243
0 эможи
keyboard_arrow_up