Б.Чулуунтамир: Герман улсаас их хэмжээний маск авахаар 117 сая төгрөг шилжүүлээд залилуулсан

2020 оны 3 сарын 25

Arslan.mn

Шинэ төрлийн короновирус /COVID-19/-тэй холбоотойгоор дэлхий нийтэд үүсээд буй нөхцөл байдлыг ашиглан олон нийтийн сүлжээнд “Маск болон гар ариутгагч худалдаа, хүргэлт” “Бөөний худалдаа, хүргэлт” гэх мэт хуурамч хаягууд нээн хямд маск гар ариутгагч зарна, хүргэнэ гэж иргэдийн хувийн мэдээллийг авах, тус пэйж хуудсыг богино хугацаанд олон хандалт авахуулан цааш нь зарж борлуулах, зах, худалдааны төвүүд хааж байна, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомстол үүсэж байна гэсэн иргэдийн сэтгэл зүйг түгшээх зураг, мэдээллүүдийг оруулан амны маск, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэн улмаар өндөр үнээр, их хэмжээгээр зарж борлуулах үйлдлүүд удаа дараа гарч байна. Үүнтэй холбооойгоор ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн чигглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамиртай ярилцлаа.

- Шинэ төрлийн короновирус /COVID-19/-тэй холбоотойгоор амны хаалт зарна гэсэн залилин бүртгэгдэх боллоо. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

- Олон нийтийн сүлжээнд “Маск болон гар ариутгагч худалдаа, хүргэлт” “Бөөний худалдаа, хүргэлт” гэх мэт хуурамч хаягууд нээн хямд маск гар ариутгагч зарна, хүргэнэ гэж иргэдийн хувийн мэдээллийг авах, тус пэйж хуудсыг богино хугацаанд олон хандалт авахуулан цааш нь зарж борлуулах, зах, худалдааны төвүүд хааж байна, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомстол үүсэж байна гэсэн иргэдийн сэтгэл зүйг түгшээх зураг, мэдээллүүдийг оруулан амны маск, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэн улмаар өндөр үнээр, их хэмжээгээр зарж борлуулах үйлдлүүд удаа дараа гарч байна. Гадаад орнуудад ч мөн цахим хуудас, интернет худалдааны платформууд, олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг ашиглаж амны маск үйлдвэрлэдэг нэр хүндтэй компаниудын нэр ашиглан улс дамнан залилах гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Мөн короновирус /COVID-19/-тэй тэмцэж байгаа төрийн байгууллага, алба хаагчид, хүнд өвчтэй хүнд хандив цуглуулах нэрийдлээр хуурамч хаяг нээн компанит ажил өрнүүлэн иргэдийг залилах явдал гарах боллоо.

Иргэдээс төрийн байгууллагын албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахгүйгээр цахим орчин дахь бодит бус мэдээлэлд хэт итгэх, мэдээлэл, пост, постерын үнэн зөвийг нягтлахгүй шийдвэр гаргах, ойр дотнын найз нөхдөдөө зөвлөгөө, мэдээлэл өгөх байдлаар бусдад залилуулж байна.

- Энэ төрлийн хэрэг цагдаагийн байгууллагад хэд бүртгэгдээд байна вэ?

- Цагдаагийн байгууллагад шинэ төрлийн короновирус /COVID-19/-тэй холбоотойгоор бусдад залилуулсан, хуурамч мэдээлэл тараасан талаар 25 дуудлага мэдээлэл ирсэнийг мөрдөн шалгаж байна.

- Тухайлбал?

-  БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол улсын иргэн Д гэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгож 8.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан. “Онлайн шоп”-оор маск худалдана гэсэн зарын дагуу иргэн Г, М нар нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Esta parmasitcalius компани руу энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр 117.0 сая төгрөг урьдчилгаа шилжүүлэн залилуулсан.

- Иргэд энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх вэ?

- Иргэд та бүхэн сэрэмжтэй байж, дараах мэдээллийг сайтар нягтлан шалгаж, өөрийгөө болон бусдыг эрсдлээс урьдчилан сэргийлээрэй. Үүнд:

  1. Хуурамч цахим хуудас, интернет худалдааны платформууд, олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг ашиглан амны хаалт /маск/-ны борлуулалт, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг компани гэж итгүүлэн төлбөрийг урьдчилан авч залилах.
  2. ДЭМБ, олон улсын байгууллагаас коронавирусаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч буй мэтээр фишинг цахим холбоосуудыг олон нийтийн сүлжээнд байршуулж иргэдийн хэрэглэгчийн нэр, нууц үгийг авч таны компютер, гар утас дээрх файлуудыг зөөх, шилжүүлэх, банкны шилжүүлэг хийх.
  3. Короновирус /COVID-19/-ээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгууллага, алба хаагчдад туслах, хүнд өвчин туссан хүүхэд, өвчтэй болон гамшиг, осолд өртсөн хүмүүсийн зураг тавьж тэдэнд туслах зорилгоор хандив цуглуулж байна гэж итгүүлэн, хуурамч хаяг нээн компанит ажил өрнүүлж иргэдийг залилах зэргээс сэргийлэх хэрэгтэй.

Тиймээс бүү сандар, бүү хуурт, бүү өг.

- Цаг гарган ярилцсанд баярллалаа.

- Баярлалаа

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
2
confuse an post
angry an post
4
615241
11 эможи
keyboard_arrow_up