Туул голоос эрэгтэй хүний цогцос олджээ
2020 оны 3 сарын 24
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Баянзүрхийн гүүрний дэргэд Туул голд хүний цогцос байна гэсэн дуудлагыг 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 17:24 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 20 км замыг туулан 17:47 цагт очиж тус гүүрний баруун талд 200 орчим метрийн зайд нэр тодорхойгүй, 50-60 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг хоёр цаг ажиллаж гарган тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.
Одоогийн байдлаар үзлэг шинжилгээ хийгдэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
615216
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс