Тээврийн хэрэгсэл жолоодох эрх болон зөрчлийн оноогоо СЭРГЭЭЛГЭХ ЗААВАР

2020 оны 3 сарын 24

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газраас тээврийн хэрэгсэл жолоодох эрх болон зөрчлийн оноогоо сэргээлгэх зааврын тухай мэдээллийг хүргэж байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан бол

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас эрхээ хасуулсан этгээд төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа 6 цагийн сургалтад хамрагдсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа
  2. Эрүүл мэндийн тодорхойлолтыг http://license.police.gov.mn/media/law/a5.jpg татан авч харъяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлнэ. Эрх сэргээгдсэн тохиолдолд ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхим болон Дүнжингарав, Драгон төвд байрлах "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-д очиж жолооны үнэмлэх захиална.
  3. Жолооны үнэмлэхний мөнгө 12,500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого, Гүйлгээний утга - овог, нэр, регистрийн дугаар/

Зөрчлийн оноо дууссан бол

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос бусад байдлаар жолоодох эрхээ хасуулсан этгээд төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа 2 цагийн сургалтад хамрагдсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ. 

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа

Төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа зохион байгуулж буй сургалтын хуваарь, хаяг:

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
615212
1 эможи
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up