“ЭМЯ-нд хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүнийг хуурамч мэдээлэл тараасан хэргээр шалгаж байна“

2020 оны 3 сарын 23

Arslan.mnУлсын онцгой комиссоос байгуулсан шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл /2020.03.23/ хийлээ.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан Монгол улсад COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Эрүүл мэндийн яаманд хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүн хуурамч мэдээлэл тараасан. Үүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Нийт дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн тусгаарлалтад байгаа оюутан, залуус нэг өрөөндөө цугларч хөзөр тоглох зэргээр тусгаарлалтын дэглэм зөрчсөн асуудал үүссэн. Энэ бол онцгой нөхцөл байдлын тусгаарлах байр болохоос биш зочид буудлын өрөө биш гэдгийг анхаарах хэрэгтэй байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
4
wow an post
1
yay an post
1
sad an post
5
ouch an post
1
confuse an post
4
angry an post
21
615164
70 эможи
keyboard_arrow_up