Үйлчилгээ, худалдааны төв болон АТМ-үүдэд “ЗАЙ БАРЬ“ гэсэн санамжийг байршуулж эхэлжээ
2020 оны 3 сарын 23
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас санаачлан иргэд олноор цугларч болзошгүй газрууд болох аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлчилгээний төвүүд, банкны АТМ, лифтнүүдэд "ЗАЙ БАРЬ" гэсэн анхааруулга санамжийг байрлуулж, иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах ажлыг өрнүүлж эхлээд байна.
Хүнтэй 2 метрээс багагүй зайнаас харьцах, нэг дор бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
420
118
3
3
12
1
4
3
4
615159
568 эможи