Л.Мөнхтүшиг: ГХЯ, УОК-ын Шуурхай штаб дээр гадаадад зорчих иргэдийг бүртгэхгүй
УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө .
Тэрбээр "Он гарсаар 21 мянга орчим монголчууд эх орондоо иржээ. Гадаадын 80 гаруй улсад 190 мянга орчим монголчууд амьдардаг гэсэн судалгаа бий.
УОК-т тухай бүр мэдээллийг хүргэн ажиллаж байна. Гадаадад байгаа иргэд болон тэдний ар гэрийнхэнд хандаж хэлэхэд тухайн бүс нутагтаа тайван байхыг уриалмаар байна. Байгаа газар нутгийнхаа Засгийн газраас өгч байгаа зөвлөмжийг дагахыг хүсч байна.
Гадаад улс руу чартер нислэг үйлдэх эсэх талаар асууж байна, өргөдөл өгч байна. Гадаад харилцааны яам руу, УОК-д өргөдөл өгч, хүсэлт тавих шаардлага байхгүй юм шүү. Онгоцны тийз захиалах бол тухайн агаарын тээврийн компанидаа хандан энгийг горимын дагуу хийгээрэй гэж хүсэх байна
БНСУ-д сурдаг оюутнуудын асуудалд анхаарч эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт 70 гаруй оюутны асуудлыг БНСУ-ын талд шилжүүлээд шийдвэрлээд байна. Нэг хэсэг нь эх орондоо байя гэж байхад зарим нь хичээлдээ явмаар байна гэсэн хүсэлтийг ирүүлээд байна.” гэв.