“ОХУ-аас ирэх монголчуудыг энэ сарын 28-наас хил нэвтрүүлэхгүй“
УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийж байна.
ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн " Засгийн газрын хуралдаанаас өчигдөр хэд хэдэн шийдвэр гаргасан.
Тухайлбал,
- Цагааннуурын боомтоор иргэдийн орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 20:00 цаг хүртэл үргэлжлүүлээд хаахаар болсон.
- Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 28-ны 06:00 цаг хүртэл хүмүүс хүлээж аваад, үүнээс хойш хаана.
- Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл улс орон даяар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах
- Гадаадаас ирэх Монгол Улсын иргэдийг УОК-ийн шийдвэрээр Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор зохион байгуулалттайгаар нэвтрүүлж, 14 хоног тусгаарлах арга хэмжээ авах шийдвэр гарсан.
Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Дархан, Дорноговь, Орхон, Өмнөговь, Хэнтий, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Увс, Завхан аймагт тусгаарлагдан ажиглагдаж байгаа иргэдтэй холбоотойгоор тус аймгуудын шуурхай штабд холбогдох үүрэг чиглэлийг өгсөн.
Түр тусгаарлах 14 хоног нь дууссан иргэдийг үргэлжлүүлэн гэрт нь тусгаарлах ажлыг зохион байгуулна. Тухайн иргэн гэртээ мөрдөх журмыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал орсон. Гэрээр тусгаарлагдах иргэдийг хянах гар утасны аппликейшн болон бүсийн хяналтыг зохион байгуулах ажлыг зохицуулж байна.
ОХУ-ын Ташанта Монгол Улсын Цагааннуур авто замын боомтоор нэвтрэх хүсэлт гаргасан Монгол Улсын 36 оюутан байна. Үүнээс 11 оюутан өнөөдөр ирж байгаатай холбогдуулан хүлээн авах тусгаарлах байрыг бэлэн болгох бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Харин энэ сарын 28-ны өдрөөс Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй. Мөн Монгол БНХАУ-ын хилийн боомтуудыг хязгаарласан. Харин ачаа тээвэр, транзит тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна." гэв.
ШУУД ҮЗЭХ: