ЗАСГИЙН ГАЗАР: Хятадаас ирэх 105 иргэнийг оруулж ирэх ажлыг хойшлууллаа
Коронавирусийн халдвартай холбоотой Засгийн газар ээлжит бусаар хуралдсан бөгөөд яг одоо өнөөдрийн Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна
ШУУД ҮЗЭХ:
Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хөл хориг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа. Мөн гадаадын нислэг, вагоныг мөн хойшлуулсан. Гадаадаас Дарханы зам дээр ажиллах 105 ажиллах хүчнийг авах ажлыг хойшлуулахаар боллоо. Хавар болж дулаарсан үед улс орон даяар төрийн, төрийн бус байгууллагууд ариутгал халдваргүйтлыг орон даяар зохион байгуулахыг уриалж байна.
Цагаан нуурын боомтоор орж ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнийг журамлахын тулд тус боомтоор орж ирэх хөдөлгөөнийг 3 дугаар сарын 23-ны өдрийн 20 цаг хүртэл үргэлжлүүлээд үүнээс хойш хаана.
Алтанбулагийн боомтоор орж ирэх хүмүүс их байгаа тул журамлах шаардлага байна.
Ингэхдээ ирэх долоо хоногийн Бямба гарагийн 06 цаг хүртэл хүмүүс хүлээж аваад, үүнээс хойш хаахаар шийдвэрлэлээ.