ЭМЯ: МОНГОЛД COVID-19 халдвар авсан ДӨРВӨН тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 10 хүн уг халдвараар өвчлөөд байна

2020 оны 3 сарын 21

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 

Манай улсад Коронавирусийн халдвар авсан дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 10 хүн уг халдвараар өвчлөөд байна. 193 хүн хяналт тандалтанд байна. Энэ сарын 16-ны өдөр Берлин-Москвагаас ирсэн хүмүүсээс шинжилгээ хийхэд дээрх тохиолдлол бүртгэгдсэн байна. 

ХӨСҮТ өнгөрсөн хугацаанд 3025 иргэнийг тусгаарлалтад аваад ажилласан байна. 1963 иргэн ажиглалтад байна. Баян-Өлгий, Сэлэнгэ, Дорнод аймгийн боомтуудаар иргэд их нэвтэрч байна. УОК дээр Эрүүл мэндийн салбараас саналаа оруулж хичээлийг 04 сарын 30-ны өдрийг хүртэл сунгах, тусгаарлан ажиллах байруудыг өргөтгөх, сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг хүссэн. Хаврын цагт хөрсний бохирдол нэмэгдэх үед орчны халдваргүйтэлийг хийх ажил нь чухал гэж үзсэн. Тусгай үүргийн эмнэлгээр ирж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг ариутгаж байнга ариутгаж байна. 

Хамгаалах сэргийлэх гэсэн стратегийг үргэлж баримтлах хэрэгтэй. 

Хүн амын хөдөлгөөний хязгаарлалтыг хийх нь хамгийн чухал байна. Индонез улсад 9000 хүн мөргөл хийх үеэр 100 хүн нэмж халдвар авсан байна. 

177 оронд өвчлөл нэлээд тархсан байна. Өчигдрөөс эхлээд Турк улсад халдвар өндөр тархсан байна. Бүх хүнд шаардлага хүргүүлж хуулийн хариуцлага тооцох ажлыг хийж байна. 24 цагийн дотор 24247 шинэ тохиолдол 243073 тохиолдол, нас баралт 9800 хүн нас барсан байна. Итали, Испани, Франц, АНУ-д хамгийн их тохиолдол бүртгэгдэж, Италид 627 хүн нэг хоногт нас барсан байна. Италид 8,3, Иранд 7 байна. БНХАУ-д шинээр тохиолдол илрээгүй. 

60 хоногийн дараа анхны хүн вакцинд хамрагдсан юм. ДЭМБ-аас эрүүл мэндийн талаарх сэрэмжлүүлэг мэдээллийг байнга хүргэж байна. Тархалтын 4 үе шатанд авах чиглэлийг гаргаж улс орнуудыг энэ дагуу ажиллахыг зөвлөсөн юм. Манай улс энэ тал дээр анхаарал хандуулж ажиллаж байна. Өвчлөл буурч байна гэж тайвширч болохгүйг анхааруулж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
25
ouch an post
4
confuse an post
7
angry an post
11
615103
53 эможи
keyboard_arrow_up