Дорнод-Улаанбаатар чиглэлийн автобусны зорчигчдыг Хэнтий аймагт тусгаарлажээ
2020 оны 3 сарын 20
Гуравдугаар сарын 19-ний өглөө 08.00 цагт Дорнод-Улаанбаатар чиглэлийн автобусаар зорчиж явсан нэг иргэн 39 хэм хүртэл халуурч, хоолой нь маш хөндүүр байсан учир Хэнтий аймагт тусгаарлаад байна.
Тухайн иргэн өнгөрсөн шөнө дахин өндөр халуурчээ. Автобусанд хамт зорчиж явсан 22 хүнийг мөн тусгаарлаад байгаа гэв. Тэдний дунд одоогоор сэжигтэй зүйл ажиглагдаагүй байна.
Сэжигтэй иргэнээс авсан шинжилгээний хариу өнөө орой гарна. Асуумжаар гадагш зорчоогүй гэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5
1
615087
6 эможи