МҮЭХ: Өөрийн харьяаны хоёр объектыг тусгаарлах байр болгон ашиглуулах боломжтой

2020 оны 3 сарын 20

Arslan.mn

МҮЭХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн хурлаар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат шинэ коронавирусийн тархалтын нөлөөгөөр үүсэж буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай саналаа танилцуулахын зэрэгцээ улс төрийн намуудад бодлогын баримт бичиг хүргүүлэх гэж байгаа талаараа мэдээллээ.

Тодруулбал, УИХ-ын сонгууль угтан тус холбооноос улс төрийн нам, бие даан нэр дэвшигчдэд "Нийгмийн захиалгат баримт бичиг"-ийг гардуулна. Өнөөгийн нөхцөлд биечлэн өгөх боломжгүй тул ирэх даваа гарагт албан бичгээр хүргүүлэх аж.

Мөн гадаад улсаас тусгай нислэгээр ирсэн иргэдийг 14 хоногийн хугацаанд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон амралтын, зочид буудлуудад тусгаарлаж байгаа. Тэгвэл Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өөрийн харьяа хоёр объектыг тусгаарлах байр болгон ашиглуулах боломжтойгоо өнөөдөр илэрхийллээ.

Arslan.mn

Энэ талаар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Үйлдвэрчний эвлэлийн холбооны харьяанд Сонгино амралт, Альфа зочид буудал байдаг.

Жирэмсэн, хүнд өвчтэй, хөгшин настай гээд олон хүн гадаад улсаас ирж байна. Тэдэнд нь шаардлагатай үйлчилгээг нь үзүүлэх орон байраар хангах нь чухал. Өдрийн гурван хоолтой, хоногийн 50,000 төгрөг авч байгаа. Энэ нь алдагдалтай тариф хэдий ч өөрсдийн объектыг нийгмийн хариуцлагын хүрээнд Улсын онцгой комисст хэрэглүүлье гэж байгаа. " гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615079
0 эможи
keyboard_arrow_up