“Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь” ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ дүн гарлаа

2020 оны 3 сарын 20

Arslan.mn

Прокурорын байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудын дунд “Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь” сэдэвт илтгэлийн уралдаан зарласан.

Уралдаанд нийт 14 оролцогч илтгэлээ ирүүлсэн бөгөөд ажлын хэсгийн гишүүд нэг бүрчлэн уншиж танилцан өгсөн үнэлгээний нийлбэрээр шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа.

Тэргүүн байранд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Олон Улсын Эрх зүйн 4 дүгээр түвшний оюутан Б.Улсболдын “Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь харьцуулсан судалгаа”, хоёрдугаар байранд мөн сургуулийн 2 дугаар түвшний оюутан У.Наранбуян, З.Янжиндулам нарын хамтарсан “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлж оролцох нь”, гуравдугаар байранд мөн сургуулийн Эрх зүйн 4 дүгээр түвшний оюутан Х.Буянбатын “Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах прокурорын үйл ажиллагаа” сэдэвт илтгэл тус тус орсон байна.

Энэхүү уралдаанд идэвхитэй оролцож илтгэлээ ирүүлсэн нийт оюутан залуустаа талархал илэрхийлье. 

Эх сурвалж: УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615071
0 эможи
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up