“ОХУ-аас хүнсний бүтээгдэхүүнтэй 23 ачааны автомашин ирнэ. Монгол 8 жолоочыг тусгаарлаж, 15 гадаад жолоочийг буцаана“

2020 оны 3 сарын 19

Arslan.mn

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "өнөөдрөөс ОХУ-аас хүнс, бараа тээвэрлэсэн 23 тээврийн хэрэгсэл Улаанбаатарт ирэх юм байна.  Нийт гадаад жолооч 15 байгаа ба Беларусийн 12, Казахстаны нэг, ОХУ-ын хоёр жолооч байна. Харин монголын найман жолооч бий. Монгол Улсын найман жолооч ирээд тусгаарлагдана. 15 гадаадын жолооч машинаасаа гарахгүйгээр буцаад хил давна. Алтанбулаг боомтоос наашаа явахад урд хойноо хамгаалалттай явна. Мөн Техник, импорт гаалийн хяналтын талбай дээр хилийн гаалийнхан ажиллаж орж ирсэн бараа бүтээгдэхүүнд ариутгал хийнэ. " гэв.

Улмаар хилээр нэвтрэх үеэр хүнсний бараа бүтээгдэхүүнийг ариутгаж, халдваргүйжүүлэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ.

Худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжид хийсэн мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар 6863 зөрчил илрүүлжээ.

Үүнээс 5170 зөрчлийг газар дээр арилгуулсан байна. Улмаар чанарын шаардлага хангаагүй 1204 нэр төрлийн 16321 ширхэг, нийт 28 сая 394 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615038
1 эможи
keyboard_arrow_up