ТУСГААРЛАГДАЖ БУЙ ИРГЭНИЙ СЭТГЭГДЭЛ: Чамайг монгол хүн учраас хайрлах ганцхан газар бол эх орон чинь юм шүү
Чамайг монгол хүн учраас хайрлах ганцхан газар бол эх орон чинь юм шүү.
Нарита-Улаанбаатарын чиглэлд тусгай онгоцоор эх орондоо ирлээ. Монголын хил давсан өдрөөс хойш үнэгүй юм гэж нэг ч үгүй харин монголынхоо онгоцонд суутал бүх хүнд 4-н цагийн зайтай маск тарааж бүгд нислэгийн үеэр маскаа авахгүй байхыг зөвлөж байгаад нь хайр хүрэв ккк. Маш сайн зохион байгуулалттай ажиллаж зорчигчид ч дэг журамтай гэгч нь онгоцноос 5, 5-аараа буусаар автобусандаа суулаа. 2 автобус цувраад урд нэг цагдаагийн машин яваад замын цагдаа нар уулзваруудыг зохицуулсаар 20н минутанд нисэхээс жуковт гялс ирэвшдээ. Хосууд, гэр бүлийн хүмүүсийг нэг өрөөнд оруулж байдаг шүү найз залуутайгаа нэг өрөөнд 2улахнаа ороодохлоо. Өдөржин онгоцонд ядарсан хүмүүс орж ирээл нам унтсан. Өглөө 9н цагт өглөөний цай өгөөд халуун үзээд 11н цагт витаминжуулалтаа аваарай гээд чацаргана өгч байна. Өдрийн хоол 14н цагаас оройн хоол болтол дундуур нь бас нэг удаа цай боорцог өгөөд л 19н цагт оройн хоолоо идлээ. Хаалга тогшоол гоё гоё юм өгөөд ёстой нэг хайр халамжинд нь бөмбөрч байна өө. Японд байхдаа очоод 14 хоног хоригдоно шдээ гээд байсан хүмүүс бараг бал сараа тэмдэглээд байгаан бишүү ккк. Удахгүй эргэлт оруулж болно гэсэн хэрэгцээнийхээ юмыг захьчихсан удахгүй оруулаад ирэх байхаа. Тусгаарлалт маань бусдын хэлээд байгаа шиг муу биш байгаа шүү. Энэ хүнд хэцүү үед өөрийн хүмүүстээ тусгай нислэг гарган эх орон аав ээжид нь авчирж байгаа, эх орны дархан манаанд амь бие хайрлахгүй ажиллаж байгаа эмч сувилагч, онцгой байдлын ажилчид ,нисгэгч, онгоцны үйлчлэгч, жолооч та нараараа бахархаж бас баярлаж сууна.
Монгол хүн таныг Монгол хүн гэж хайрлах газар зөвхөн эх орон маань учраас хүний газраас нутгаа зориод ирсэн нэгнээ битгий ад үзээрэй хөөрхий тэд минь хүний нутагт өвчтэйгөө мэдээд тэндээ үлдэхэд монгол Монголоо эмчлэх шиг сэтгэл зүтгэл гаргаа ч уу гүй ч үү. Нэг Монгол хэнд хамаатайн бэ. Өөрийн хүмүүсээ яаая гэж байна гээд орхихыг бид мэдэхгүй учраас халдвартай байгаа нэгэндээ сэтгэлийн дэм хайрлацгаая.