Цагдаагийн байгууллагад үүрэн холбооны “Юнител” группын хамт олны зүгээс хандив гардууллаа

2020 оны 3 сарын 18

Цагдаагийн байгууллагад үүрэн холбооны “Юнител” группын хамт олны зүгээс  хандив  гардууллаа

Үүрэн холбооны “Юнител” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шинэ коронавирус /covid-19/-ын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагад 20 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг хандивлав. Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт нар оролцож, хандивыг хүлээн авлаа. 

Тус  группийн Бизнесийн газрын захирал Б.Энхтүвшин, Борлуулалтын газрын албаны менежер С.Дуламханд, Борлуулалтын менежер З.Оргил нар 100 алба хаагч онлайнаар хурал зохион байгуулах хурлын системийн 1 жилийн эрх, хуралд шаардлагатай 10 ширхэг веб камер, сум, суурин дахь постуудад 10 ширхэг гэр интернэтийг бүтэн жилийн эрхтэй, 90 ширхэг 12 GB дата бүхий 8000 төгрөгийн цэнэглэгч картыг  хандивласан юм. 

 

Нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг зохион байгуулж байгаа "Юнител" группын хамт олондоо ажлын амжилт хүсэж байна.  

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614990
2 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up