НМХГ: Дөрвөн удаагийн үйлдлээр 57 кг мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсан этгээдүүдийг илрүүллээ

2020 оны 3 сарын 18

 

ШУУД ҮЗЭХ: 

Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд Авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд 24 цагаар хяналт шалгалтын ажлыг хийж байгаа аж. Тэгвэл энэ онд тус шалгалтын хүрээнд илрүүлсэн хэргийн талаар НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Оюунчимэгээс дараах тодруулгыг авлаа.

НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Оюунчимэг: 

НМХГ-аас хяналт шалгалтын ажлыг 24 цаг хийж ажиллаж байна. Энэ онд нийт 50 удаагийн үйлдлээр 603 ширхэг тарвага, найман удаагийн үйлдлээр 17 ширхэг саарал чоно, гурван удаагийн үйлдлээр таван ширхэг хярс үнэг, гурван удаагийн үйлдлээр таван ширхэг ойн зэрлэг гахай, таван удаагийн үйлдлээр 900 килограмм бугын эвэр, нэг удаагийн үйлдлээр бугын чив таван ширхэг, зургаан удаагийн үйлдлээр 11 ширхэг Алтайн хойлог шувууны мах, хоёр удаагийн үйлдлээр хоёр ширхэг ятуу шувууны махыг хотод нэвтрүүлэхийг завсан хэргийг илрүүлжээ. Мөн гурван толгой идлэг шонхор, 10 толгой ногтруу, 223 толгой тагтааг байгальд нь эргүүлэн тавьсан байна. Мөн дөрвөн удаагийн үйлдлээр 57 килограмм мансууруулах төрлийн  ургамал, галт зэвсэг 8 ширхэгийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 21940,0 мянган төгрөгийн торгууль, 305210 мянган төгрөгийн нөхөн төлбөрийг оногдуулж ажиллажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
614981
7 эможи

Зочин
2020-03-18 18:02
Мэргэжлийн хяналтынхан мжндаг шүү. Амжилт.
keyboard_arrow_up