“Баян-Өлгий аймгаас бусад орон нутгийн чиглэлийн нислэгүүд хэвийн үргэлжилж байна“

2020 оны 3 сарын 18

Arslan.mn

COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд ЗТХЯ-ны төлөөлөл оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хоёр сар гаруйн хугацаанд Засгийн газар болон УОК-оос гаргасан шийдвэрийг шуурхай хэрэгжүүлж, уялдаа холбоог хангахаар  Зам, тээврийн салбарын нийт 24 мянга гаруй ажилтантайгаас 16 мянга гаруй нь тусгай горимд шилжин Монгол Улсын хилийн боомтуудад ажиллаж байна.

Ингэхдээ авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон тээвэр зохицуулагч, төмөр замын эмнэлгийн ажилтан, эмч сувилагч нар болон хяналтын тандалт судалгааны баг, галт тэрэгний үйлчилгээний баг, нисэх багийн бүрэлдэхүүн, нисэх буудлын ажилтнууд маш өндөр хариуцлагатайгаар ажиллаж байгаа.

Гуравдугаар сарын 16-нд хөдөлгөөн нээснээс хойш орон нутгийн тээвэр, суудлын галт тэрэг хэвийн байдалдаа орж, авто тээвэр, нийтийн тээвэр үйлчилгээндээ явж байна. Баян-Өлгий аймгаас бусад орон нутгийн чиглэлд зорчигч тээвэр хэвийн үргэлжилж байгаа. Орон нутгийн нислэгүүд мөн Баян-Өлгийгөөс бусад аймаг руу хэвийн хийгдэж байна" гэдгийг хэллээ.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
614978
1 эможи

keyboard_arrow_up