Монгол иргэдээ авчрах Истанбул чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө
2020 оны 3 сарын 18
Истанбул-Улаанбаатарын тусгай нислэг өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Уг нислэгээр 102 хүн нисжээ.
Энэ сарын 19-ны 01.00 цагт буцаж ирэх уг нислэгээр 249 иргэн эх орондоо ирэх аж. Иргэдийг ирсэн даруйд 14 хоног тусгаарлах тул угтан авах шаардлагагүй гэдгийг Улсын онцгой комиссоос анхааруулж буй юм. Мөн зорчигчдын ачаа, тээшийг 14 хоног ариутгасны дараа хүлээлгэн өгөх аж.
Ташрамд дурдахад, энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-аас 244 иргэнээ татан авсан. Мөн энэ сарын 16-нд Берлин, Москвагаас 231, Токиогоос 256 иргэнээ тусгай нислэгээр авч ирсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
1
614965
4 эможи