Д.Цогтбаатар: ЭСЯ-ууд иргэдийн бүртгэлийг цахимаар хийх шийдвэр өнөөдөр гарлаа

2020 оны 3 сарын 17

Arslan.mn

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Элчин сайдын яамдуудад наашаа ирэх иргэдийн бүртгэлийг цахимаар хийх шийдвэр өнөөдөр гарлаа. 

БНСУ дахь Элчин сайдын яамны ажилтнууд нэгдүгээр хавьтлын хүмүүс болж таарч байна. Тиймээс өнөөдрөөс шинжилгээнд хамрагдахаар эрүүл мэндийн байгууллагад хүсэлтээ тавьж эхэлсэн.  Элчин сайдын үүргийг н.Эрдэнэтуяа гэдэг хүн түр хамаарч байгаа. 

БНСУ 51 сая хүн амтай. Өдөрт 13,000 орчим хүнийг л шинжилгээнд хамруулж байна.  Бид нэлээд хөөцөлдсөний дүнд манай өргөмжит консулын ажилладаг эмнэлэг өдөрт 20 хүний шинжилгээ хийх боломжтой гэдэг хариулт ирсэн. Үүнээс илүү хүчин чадал байхгүй гэсэн байна. Гэхдээ шинж тэмдэг илрээгүй бол шинжилгээ хийхгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
614948
2 эможи
keyboard_arrow_up