АИ-92 автобензин 1835 төгрөгөөр худалдаалагдаж байна
ОХУ-ын “Роснефть” компанийн гадаад хилийн үнэ 2020 оны 3 дугаар сард А-80 автобензин 539 ам.доллар/тонн, АИ-92 автобензин 569 ам.доллар/тонн, дизель түлш 566 ам.доллар/тонн болж өнгөрсөн 2 дугаар сартай харьцуулахад А-80, АИ-92 автобензин тонн тутамдаа 58 ам.доллар, дизель түлш 86 ам.доллараар тус тус буурсан байна.
Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын хэмжээнд борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн дундаж үнийн мэдээлэлд А-80 автобензин 1730 төгрөг/литр, АИ-92 автобензин 1835 төгрөг/литр, дизель түлш 2460 төгрөг/литр-р /Улаанбаатар хот/ борлуулагдаж байна.
/ОХУ-ын “Роснефть” компанийн гадаад хилийн үнэ 2020 оны 3 дугаар сард А-80 автобензин 539 ам.доллар/тонн, АИ-92 автобензин 569 ам.доллар/тонн, дизель түлш 566 ам.доллар/тонн болж өнгөрсөн 2 дугаар сартай харьцуулахад А-80, АИ-92 автобензин тонн тутамдаа 58 ам.доллар, дизель түлш 86 ам.доллараар тус тус буурсан байна/
Салбарын яам, агентлагуудын ашигладаг “Газрын тосны бүтээгдэхүүний импортын үнээс тооцсон жижиглэнгийн үнийн тооцоо (СРТ-Наушки, Төвийн бүс)”-ны загварыг ашиглан холбогдох тоооцооллыг хийхэд А-80 автобензин литр тутамдаа 198 төгрөг/литр, АИ-92 автобензин 194 төгрөг/литр, дизель түлш 335 төгрөг/литр тутамдаа ашигтай байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 3 дугаар сарын 10-ны өдөр хэрэглэгчдийн эрх ашгийг хүндэтгэн өөрийн харъяа төв болон орон нутгийн салбар нэгжүүдэд борлуулж буй бөөний болон жижиглэн борлуулалтын үнийг гадаад хилийн үнэтэй уялдуулан бууруулж, авсан арга хэмжээний талаар мэдээллийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дотор ирүүлэх тухай албан бичгийг шатахууны худалдаа эрхэлдэг аж ахуй эрхлэгчдэд хүргүүлсэн.
Иймд аж ахуй эрхлэгчдийг шатахууны гадаад хилийн үнийн бууралттай уялдуулан дотоод зах зээлд хэдэн төгрөгөөр, ямар хугацаанаас эхлэн бууруулах талаарх мэдээллээ хэрэглэгчдэд ил тод мэдээллэх ШААРДЛАГА-ыг хүргүүлж байна.
Эх сурвалж: ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
|