БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ өнөөдрөөс түр хугацаагаар ажиллахгүй
БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон тус яамны Консулын газар энэ сарын 17-ноос буюу өнөөдрөөс эхлэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхой хугацаанд консулын үйлчилгээ үзүүлэхгүй гэж мэдэгджээ.
Тодруулбал, "Ажиллах өдрийг жич мэдэгдэнэ. Нэн яаралтай асуудлаар ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464, 010-2723-3464, Бусан хотод суугаа Консулын газрын 051-465-9996, 010-4966-7103 утсаар холбогдож мэдээлэл авна уу" гэжээ.
БНСУ-аас энэ сарын 15-нд буюу уржигдар тусгай үүргийн онгоцоор 244 иргэн эх орондоо ирсэн. Эдгээр иргэдийн хоёроос нь коронавирусийн халдвар илэрсэн талаар бид өмнө мэдээлсэн. Харин тус иргэдийг БНСУ-аас ирэхэд БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын газар бүртгэл хийсэн байдаг. Тиймээс Консулын газрын ажилчдыг сэжигтэй тохиолдол гэж үзэн ажиглалтад авахаар болсон тул ийнхүү түр хугацаанд хаахаар болсон гэж эх сурвалж мэдээллээ.