Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгийг энэ сарын 18-нд хийх зөвшөөрөл өгчээ

2020 оны 3 сарын 17

Arslan.mn

Засгийн газар тусгай үүргийн онгоцоор гадаадад байгаа эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэдээ авчирч байна. Гуравдугаар сарын 15-наас 16-ны хооронд тусгай үүргийн гурван удаагийн нислэг хийж 732 монгол иргэн эх орондоо ирлээ.

Харин Истамбулын шууд нислэгийг энэ сарын 18-нд хийх зөвшөөрөл Туркийн талаас өгчээ. Тусгай үүргийн нислэгийг ЗТХЯ-наас хариуцан зохион байгуулж буй бөгөөд УОК-ийн зөвшөөрлөөр нислэг хийх юм байна.

Гуравдугаар сарын 15-нд Сөүл-УБ-ын онгоцоор 244, Берлин-Москва-УБ-ын чиглэлийн онгоцоор 231 монгол иргэн ирсэн бол 16-ны орой Токио-УБ-ын онгоцоор 257 монгол иргэн эх орондоо ирлээ.

Тусгай үүргийн гурван удаагийн нислэгээр тийзийн захиалга өгсөн Монгол болон гадаадын 635 иргэн явсан бол 732 монгол иргэн эх орондоо ирлээ хэмээн ЗТХЯ-наас мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
614921
2 эможи

keyboard_arrow_up