Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 257 монгол иргэн эх орондоо ирлээ
2020 оны 3 сарын 16
Тусгай үүргийн Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд 20:54 цагт газардсан байна.
Уг онгоцоор Монгол Улсын 257 иргэн эх орондоо ирж байна. Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ болон ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилал, Наранбулаг амралтын газарт хуваарилан 14 хоногийн хугацаанд тусгаарлах аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
614908
3 эможи