Амралтын өдөр зам тээврийн ослын улмаас найман хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ

2020 оны 3 сарын 16

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдөр буюу гуравдугаар сарын 14,15-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 149 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас найман хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.03.15-ны 08:10 цагийн орчим Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6-р багийн нутаг “Онийн бууц” гэх газар шороон замд Mustang маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 26настай, эрэгтэй З амь нас хохирч, 25настай, эрэгтэй Б болон 26 настай, эрэгтэй А нар гэмтжээ.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-4
  • Мөргөлдөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн аж.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон бол согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, осол гаргасан гурван зөрчил бүртгэгдсэн байна.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн ослыг өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад:

  • Нийт дуудлага мэдээлэл 50.2 хувиар,
  • Бүртгэгдсэн зам тээврийн осол 54.4 хувиар,
  • Ослын улмаас гэмтсэн хүн 42.8 хувиар,
  • Хүний амь нас хохирсон осол 50 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.

Иймд замын хөдөлгөөнд оролцогчид орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигчид өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614898
0 эможи

keyboard_arrow_up