Улаанбаатар-Токио чиглэлд нисэх тусгай үүргийн онгоц хөөрлөө

2020 оны 3 сарын 16

Arslan.mn

Улаанбаатар-Токиогийн онгоц 08:55 цагт хөөрлөө. Тус онгоц 14:30 цагт Наритагийн олон улсын нисэх буудалд газардах юм байна.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 244, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлээр 231 иргэн эх орондоо ирээд байна.

Мөн Улаанбаатар-Истанбулын нислэгийг гуравдугаар сарын 18-ны 06:30 цагт хийхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг ГХЯ-наас мэдээлсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614861
0 эможи

keyboard_arrow_up