ВИДЕО: Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна
Улсын онцгой комиссын тогтоолоор гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас эхлэн 16-ны 07:00 цаг хүртэл улс, хот хоорондын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан. Энэ хугацаа өнөөдөр 07:00 цагт дуусаж, хот хоорондын замын хөдөлгөөнийг нээлээ.
Одоогоор хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Мөн орон нутгийн замд явж буй жолооч нар хурд хэтрүүлэх тохиолдол их байдаг тул олон хэсэгт зөөврийн хурд хэмжигчийг байрлуулсан гэдгийг дурдлаа.
Тээврийн цагдаагийн албанаас Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооноос шууд дамжуулалт хийж, нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ.
Мөн өнөөдөр буюу 03 сарын 16-ны өглөө хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан орон нутгийн замуудад зам тээврийн ослоосурьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж илэрсэн зөрчилд газар дээр нь арга хэмжээ тооцож байна.
Жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хүн тээвэр хэтрүүлэхгүй, хамгаалах бүсээ зүүж хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоорой.
Эх сурвалж: ТЦА
|