ӨВӨРХАНГАЙ: Маргааш 20 цэгт 77 алба хаагч урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтаар ажиллана

2020 оны 3 сарын 15

Arslan.mn

Маргааш /2020.03.16/-ны Даваа гарагийн өглөөний 07:00 цагт Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хооронд болон аймаг сум, сум баг хоорондын замын хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан орон нутгийн авто замуудаар зорчих тээврийн хэрэгслийн жолооч нарт урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх, хяналт тавьж ажиллахаар аймгийн хэмжээнд 20 цэгт 77 алба хаагч ажиллана.
Үүнтэй холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоорой.

Мөн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар судалгаа авах үйл ажиллагаа зохион байгуулагдах тул тухайн хэсгүүдэд хөдөлгөөний ачаалал, хүлээгдэл бий болно.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

Эх сурвалж: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
614847
1 эможи

keyboard_arrow_up