Казахстан Улсаас ирсэн иргэнээс “COVID-19“ халдварын сэжигтэй тохиолдол илэрлээ

2020 оны 3 сарын 15

Arslan.mn

Казахстан Улсаас энэ сарын 14-ний өдөр Цагааннуур боомтоор дамжин орж ирсэн нэгэн иргэнээс коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрчээ.

Тухайн иргэн 21 настай бөгөөд Казахстан Улсын Астана, Павлодар чиглэлээр зорчин иржээ. Сэжиг бүхий иргэнийг харьцсан хүмүүсийн хамт тусгаарласан бөгөөд биеийн халуун нь 38-39 градус хүрч байгаа аж.

Мэргэжлийн байгууллагууд сэжиг илэрсэн иргэнээс шинжилгээний сорьц авч, өнөөдөр өглөө 05:00 цагийн үед Улаанбаатар хотын ХӨСҮТ рүү газрын унаагаар явуулжээ .

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Баян-Өлгий аймагт орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрийг шинжилгээний хариу гарах хүртэл хугацаагаар сунгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
4
wow an post
2
yay an post
2
sad an post
22
ouch an post
7
confuse an post
4
angry an post
65
614845
122 эможи
keyboard_arrow_up