Тусгаарлах байрны зардлыг АТМ-аар шилжүүлсэн иргэд мэдээллээ тодруулах шаардлагатай
2020 оны 3 сарын 15
Тусгаарлах байр, хоолны зардлыг ATM-аар төлсөн иргэд гүйлгээний утга дээр овог, нэр, регистрийн дугаар зэрэг холбогдох мэдээллийг бичээгүйн улмаас хэн, хаанаас, ямар зориулалтаар мөнгө хийснийг мэдэх боломжгүй байна.
Иймд тусгаарлах байр, хоолны зардлыг ATM-аар төлсөн иргэд 51-263583, 99042699, 89045225, 99159079 дугаарын утаснуудад яаралтай холбогдоно уу.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
614840
0 эможи