БНСУ-аас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц 08:25 цагт Улаанбаатараас хөөрчээ

2020 оны 3 сарын 15

Arslan.mn

БНСУ, Орос, Германаас иргэдээ авч ирэх хоёр тусгай нислэг өнөөдөр 08:25  цагт хөөрлөө.

Харин Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг маргааш өдрийн 8.55 цагт хөөрөхөөр төлөвлөжээ.

Мөн Улаанбаатар-Истанбулын нислэгийн зөвшөөрөл авахаар Туркийн талтай ажиллаж байгаа тул одоогоор тов тодорхой болоогүй байгааг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэв.

Дээрх хоёр нислэгээр ирсэн иргэд болон нислэгийн багийн гишүүдийг 14 хоног тусгаарлах юм.

Тиймээс Сөүл, Москва, Берлинээс иргэх иргэдтэй уулзах боломжгүй тул ар гэрийнхэн нь угтан авахаар нисэх буудалд ирэхгүй байхыг МИАТ компаниас анхааруулав.

“COVID-19” нь хатуу гадарга дээр удаан амьдрах чадвартай тул иргэдийн ачаа тээшийг мөн 14 хоног ариутгаж, тусгаарлалтаас гарах үед нь өгөх аж.

Дээрх нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд өнөөдөр 15.00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулах аж. Тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 000 төгрөг, 14 хоногт нийт 700 000 төгрөг байх юм.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг зөвлөв. Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасаж, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгахыг анхааруулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614828
2 эможи

keyboard_arrow_up