Сөүлийн онгоцоор ирэх иргэдийг Цэргийн төв эмнэлэг, сувилалд байрлуулна

2020 оны 3 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар тусгаарлах байруудын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж байна. 

Маргаашийн нислэгээр 250 орчим иргэн ирнэ. 47 иргэн эмнэлгийн заалттай ирж байгаа бөгөөд Цэргийн төв эмнэлэгт шууд хэвтүүлэх аж. Үлдсэн иргэдийг Олон улсын Чингис хаан нисэх онгоцны буудлаас есөн километрийн зайтай Сонгинод байрлах сувиллын газарт хүлээн авахаар болжээ. 

Олон улсын нислэгийг зогсоосонтой холбоотойгоор гадаад улсад байгаа 1000 гаруй хүнийг эх оронд нь тусгай нислэгээр авчрахаар болсон билээ. Эхний ээлжийн онгоц маргааш Улаанбаатар-Сөүлийн чиглэлд ниснэ. Тус онгоцоор ирэх иргэдийг Дотоодын хэргийн их сургуулийн оюутны байранд хүлээн авах байсныг болиулжээ. Учир нь уг байр  цэргийн хуарангийн зохион байгуулалттай нэг зааланд 80-90 хүн байрлуулах нь эрсдэлтэй гэж үзэж нөөцөд үлдээх болсон байна. Эх орондоо ирсэн иргэд 14 хоног тусгаарлалтанд байна. Нэг өрөөнд 4-5 хүн байх шаардлагатай учраас ийм шийдвэрт хүрсэн гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
614821
15 эможи
keyboard_arrow_up