Маш хүнд түлэгдсэн 2 хүүхдийг нисдэг тэргээр Улаанбаатарт авчирчээ

2020 оны 3 сарын 14

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1-р баг Хялганат гэдэг газарт хаваржиж байсан айлын гэр шатаж 3 хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.  Энэ үеэр  галд түлэгдэж биеийн байдал нь маш хүнд байгаа 2 хүүхдийг улсын Онцгой комиссын шийдвэрээр Онцгой байдлын газрын нисдэг тэргээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн төвд хүргэлээ.

Тодруулбал, Энэ сарын 13-ны өглөө 06 цаг 30 минутад Рашаант сумын Эрүүл мэндийн төвд дуудлага ирсэний дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг очиход гэрийн эзэн Г, 6 настай охин Х, өөр айлын 16 настай эмэгтэй хүүхэд Б гурав маш хүнд түлэгдэлтийн шалтгаанаар нас барсан байжээ. Мөн 12, 16 настай эмэгтэй 2 хүүхдийн биеийн байдал нь маш хүнд байсан байна.

Гал гарсан шалтгааныг хууль хяналтын байгууллага шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
51
ouch an post
4
confuse an post
4
angry an post
6
614820
69 эможи

bumjargal
2020-03-16 08:38
mash haramsaltai hereg boljee
keyboard_arrow_up