БНСУ-аас ирэх эхний нислэгт нэр багтсан иргэд 14:00 цагаас өмнө суудлаа баталгаажуулна уу
2020 оны 3 сарын 14
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас иргэдээ авчирах эхний нислэг 2020 оны 3 дугаар сарын 15-ны 07.45 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлд хийгдэнэ.
Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд өнөөдрийн буюу 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу.
Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана.
Эх сурвалж: ОБЕГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
614812
1 эможи
Зочин
2020-03-14 17:27
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс