Үнээ үндэслэлгүй нэмсэн Emart дэлгүүрт 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

2020 оны 3 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний борлуулалт, нийлүүлэлт, нөөцөд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, дамлан худалдаалахад хяналт тавьж ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох бусад төрийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосон.

Тус чиг үүргийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагваар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “И март” дэлгүүрт махны үнэ нэмсэн асуудлаар хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар “И март” дэлгүүр нь 3 дугаар сарын 11-ний өдөр хонины махны үнийг 1 кг тутамд 1200-аас 1350 төгрөгөөр, үхрийн махыг 1 кг тутамд 1300-аас 1700 төгрөгрөөр тус тус нэмсэн нь тогтоогдсон байна.

Улс оронд бий болсон онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус арга хэрэглэн махны үнийг үндэслэлгүй нэмж, хэрэглэгчийг хохироосон үйлдэлд нь “И Март” дэлгүүрт Зөрчлийн тухай хуулийн дагуу ШӨХТГ-аас 20 сая төгрөгийн торгууль оногдууллаа гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
614797
5 эможи

үхэр
2020-03-14 18:42
20 сая төгрөг ч яахав дарга нарын гүзээнд орно.Хохирсон ард түмний хохирлыг хэн барагдауулах вэ?
Зочин
2020-03-14 17:29
Зочин
2020-03-14 16:26
Иргэн
2020-03-14 10:08
Болж. Дэлгүүрийн хамгаалагчаасаа эхлээд сэтгүүлчийг яаж байлаа даа.
УИ ДЭЛГҮҮР БҮХ БАРААГАА НЭМСЭН БАЙСАН
2020-03-14 09:41
УИ ДЭЛГҮҮР ЙГ ТОРГО. ШУНАЛЫН ТУЛАМНУУД ҮХЭЭСЭЙ
keyboard_arrow_up