Сингапур дахь монгол иргэд визээ цахимаар сунгуулж болно

2020 оны 3 сарын 14

Arslan.mn

Сингапур улсад суугаа монгол иргэдийн виз сунгалтад уян хатан хандахыг зорьж байгаа хэмээн тус улсын Цагаачлал, шалган нэвтрүүлэх албанаас мэдээлжээ. 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж энэ оны 3 дугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын Цагаачлал, шалган нэвтрүүлэх албаны удирдлагатай уулзаж, үүссэн нөхцөл байдлын талаар санал солилцохдоо иргэдийн виз сунгалтын асуудалд уян хатан хандах хүсэлтээ илэрхийлсэн байна.

Тус албаныхан e-extend серверийг ашиглан виз сунгуулах хүсэлтийг цахимаар мэдүүлэхийг зөвлөв. Түүнчлэн биечлэн ирж, визээ сунгуулах хүсэлт илэрхийлэх боломжтой бөгөөд аль ч тохиолдолд мэдээллээ үнэн зөв бөглөх, шаардлагатай баримт бичгүүдээ ил тод танилцуулах нь чухал юм гэжээ.

Сингапур Улсад 2020.03.13-ны өдрийн байдлаар нийт 187 хүн коронавирусаар халдварласан бөгөөд 96 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Эмнэлэгт нийт 91 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хэвийн 82, эрчимт эмчилгээний тасагт 9 хүн байгаа ба нас баралт бүртгэгдээгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614793
0 эможи

Зочин
2020-03-14 17:29
Зочин
2020-03-14 16:26
keyboard_arrow_up