Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас мэдээлж байна

2020 оны 3 сарын 13

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хоолны зардлыг дотооддоо зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, төсөв захирагч нарт 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 322.5 сая төгрөгийг хуваарилан олгож тусгаарлах болон хяналтын цэг, эргүүл, жижүүрийн үүргийг 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад халуун хоол цайгаар үйлчлэхийг чиглэл болгосон.

Тус албаны Хангамжийн хэлтсийн 8 алба хаагч 4 чиглэлд хуваарийн дагуу Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөнд хяналт тавих 14 цэгт үүрэг гүйцэтгэж байгаа 80 алба хаагчид 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өдөр бүр 2 удаа халуун хоол, аарц, цайг хүргэн өгч ажиллаж байна.

Мөн цагдаагийн ерөнхий газрын Төв байрны цайны газарт эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд амт, чанартай төрөл бүрийн хоол, халуун аарц, цай бэлтгэн түргэн шуурхай хүргэх ажлыг зохион байгуулснаар хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын урам зориг нэмэгдэж, талархалтай хандаж байна.

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
614781
4 эможи

Т.ЯХАНДСҮРЭН
2020-03-13 16:18
Маш зөв шүү баталгаат хоол хүнс хамгийн чухал шүү эрүүл байж эх орон иргэдээ хамгаалана Амжилт хүсье
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up