ХБНГУ-аас нутаг буцах монгол иргэдийг COVID 19-ийн шинжилгээнд хамруулахад дэмжлэг хүсэв

2020 оны 3 сарын 13

Arslan.mn

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр буюу гуравдугаар сарын 13-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн COVID-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд Улсын Онцгой комиссоос гуравдугаар сарын 10-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу ХБНГУ-д богино хугацааны визтэй зорчсон, хүндэтгэн үзэх шалтгаантай монгол иргэдээ тусгай захиалгат нислэгээр нутаг буцаахаар ажиллаж буйгаа мэдэгдсэн юм. 

Ингэхдээ Монгол Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй шаардлагын дагуу ХБНГУ-аас нутаг буцах монгол иргэдийг COVID-19 халдварын шинжилгээнд хамруулахад германы талаас дэмжлэг хүслээ. 

Мөн визийн хугацаа нь дуусгавар болж буй манай иргэдийн визийн асуудлыг нааштай шийдвэрлэх талаар хамтран ажиллаж буйд талархал илэрхийлэв.

Элчин сайд Ёорн Розенберг ХБНГУ COVID 19-ийн эсрэг ДЭМБ-ын зөвлөмжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байгааг мэдээлээд Берлин рүү тусгай захиалгат нислэг үйлдэхтэй холбогдуулан Монголын талаас тавьсан хүсэлтийг өөрийн улсын ГХЯ зэрэг холбогдох байгууллагуудад шуурхай уламжилж, хариу өгөхөө мэдэгдлээ.

Эх сурвалж:  Гадаад Харилцааны Яам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
614780
2 эможи

Гадаад Харилцааны Яам

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up