Өнөөдөр дэлхийн НОЙРНЫ өдөр

2020 оны 3 сарын 13

Arslan.mn

Өнөөдөр "Дэлхийн НОЙРНЫ өдөр" тохиож байна.

Жил бүрийн 3 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн баасан гарагт Дэлхийн нойрны өдөр тохиодог байна.  Дэлхийн нойрны өдөр энэ удаад 3 дугаар сарын 13-ны өдөр таарч байна.

Тус өдрөөр дамжуулан хүн сайн нойр авахын ач тусыг таниулж, сурталчах, түүнчлэн олон хүнд тулгардаг нойрны хүндрэл, нойргүйдлээс хамгаалж, нойргүйдэлтэй холбоотой өвчлөлөөс  урьдчилан сэргийлэх талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх, энэ талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх зорилготой юм.

Эл өдрийг "Дэлхийн нойрны өдрийн холбоо" болон "Дэлхийн унтах анагаах ухааны холбоо" хамтран 2008 оноос хойш ийнхүү тэмдэглэж, нийгэмд ойлголтыг түгээж иржээ.

Нойртой холбоотой зарим сонирхолтой судалгаанаас дурдвал:

  • Сайн, хангалттай нойр авснаар альцгеймер, сэтгэл гутрал, даралт ихсэх, цус харвах зэрэг олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой,
  • Инсомниа буюу нойргүйдэлд дэлхийн нийт насанд хүрэгсдийн 30-45 хувь нь өртдөг ба түүнийг дагаад улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн тооцоо гарсан байдаг,
  • Жил бүр дэлхий дахинд дутуу нойртой жолооны ард сууснаас болж 71,000 орчим зам тээврийн осол, гэмтэл гардаг,
  • Түүнчлэн сайн нойр авч чаддаггүй насанд хүрэгсдийн 46 хувь нь ажил, албаа таслах магадлалтай байдаг зэрэг олон төрлийн судалгаа олон улсад гарсан байдаг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614771
1 эможи

keyboard_arrow_up