ХӨВСГӨЛ: 237 алба хаагч 63 постод үүрэг гүйцэтгэж байна
2020 оны 3 сарын 13
Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж Хөвсгөл аймгийн хэмжээнд 237 алба хаагч, 74 тээврийн хэрэгсэлтэйгээр 63 постод үүрэг гүйцэтгэж байна.
2020 оны 03 дугаар сарын 10-ний 07 цагаас эхлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласнаас хойш, аймгийн онцгой комиссын зөвшөөрлөөр 133 тээврийн хэрэгсэлтэй 351 хүнийг гаргаж, 77 тээврийн хэрэгсэлтэй 182 хүнийг нэвтрүүллээ.
Постод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад аюулгүй байдлаа хангаж ажиллах чиглэлээр цагдаагийн газраас өдөр бүр үүрэг өгч, ээлжийг хүлээлцүүлэн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.
Эх сурвалж: Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
614765
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс