Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ эх орондоо авчрахад 320 сая төгрөг зарцуулна

2020 оны 3 сарын 13

Arslan.mn

Улсын Онцгой Комиссын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас БНСУ-д богино хугацааны визтэй ирсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг татаж авах зорилгоор чартер нислэг хийхээр шийдвэрлэсэн.  Ингэхдээ БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Истанбул хотоор дамжуулан “МИАТ” компанийн онгоцоор авчрах юм.

Энэ дагуу 2020 оны 3 дугаар сарын 12, 13-ны /Пүрэв, Баасан/ өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг бүртгэж эхэлсэн бөгөөд бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусах юм байна.

Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар эх орондоо ирэх иргэдийн өөрсдөөс нь  14 хоног тусгаарлагдах хоол, ундны зардал болон нислэгийн зардал гарах юм. 

Харин үлдсэн бусад зардалд Засгийн газрын нөөц хөрөнгөөс нийт 320 орчим сая төгрөгийг зарцуулахаар болсон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614749
6 эможи

Зочин
2020-03-14 09:30
Бусад зардал гэдэг нь юу вэ?
keyboard_arrow_up