Худал мэдээлэл түгээсэн 17 хүнийг шалгаж байна
2020 оны 3 сарын 12
Хуурамч мэдээ, мэдээлэл санаатай болон санамсаргүй байдлаар олон нийтийн сүлжээнд түгээсэн 17 иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тэд коронавирустэй холбоотой худал ташаа мэдээлэл түгээж олон нийтийг айдаст автуулж, эмх замбараагүй байдалд иргэдийг уриалан турхирсан гэж үзэж буйг ЦЕГ мэдэгдлээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэн бүр ёс зүйтэй байж, баталгаагүй, баримтгүй худал, хуурмаг мэдээг өөрийн нүүр ном болон твиттер хуудсандаа нийтлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас хатуу анхаарууллаа.
"Иргэд, олон нийт Засгийн газар, УОК, ЭМЯ-аас гаргасан албаны мэдээнд итгэх нь чухал байна. Цуу ярианд итгэж түүнийгээ түгээх нь гэмт хэрэг юм" гэдгийг сануулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
614736
3 эможи