17 согтуу жолоочийг илрүүлж, хариуцлага тооцжээ

2020 оны 3 сарын 12

Arslan.mn

2020.3.11-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 138 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 79 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 2 хүн гэмтсэн байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -1
  • Мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослыг тодруулбал:

  • 2020 оны 03 дугаар сарын 11-ний 17:40 цагийн орчим СБД-ийн 11 дүгээр хорооны нутаг Цагдаагийн гудамжинд Toyota Landcriuser-70 маркийн Д жолоочтой автомашин Hyundai porter маркийн Т жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч Т /41 настай эрэгтэй/ гэмтсэн ослыг шалгаж байна. Жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер: 1,21%/

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 2 зөрчил бүртгэгдсэн.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 17 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020.03.10-ны өглөөний 07:00 цагаас 2020.03.16-ны өглөөний 07:00 цаг хүртэл бүрэн хориглосон шийдвэр гарсан байна. Иймд ард иргэд та бүхэн батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй эрсдэлээс сэргийлж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614727
0 эможи

keyboard_arrow_up