Польш улсын хоёр иргэнээс коронавирусийн шинж тэмдэг илрээгүй тул буудалд нь үлдээжээ

2020 оны 3 сарын 12

Arslan.mn

Польш улсын хоёр иргэнийг түргэн тусламжийн эмч нар үзлэг хийх хооронд “Хөвсгөл нуур” зочид буудлаас иргэдийг гаргахгүй, дотогш нэвтрүүлээгүй байна.

Тэгвэл энэ талаар “Хөвсгөл нуур” зочид буудлын ажилтнаас тодруулахад “Түргэн тусламжийн эмч нар польшийн хоёр иргэнд үзлэг хийхэд суурь өвчнөөсөө шалтгаалж, халуурсан тул эмч нар зөвлөгөө өгөөд польш иргэдийг зочид буудалд нь үлдээсэн. Зочид буудлын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Иргэдийг ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсье” гэсэн юм.


Польшийн хоёр иргэн халуурч, “ХӨВСГӨЛ НУУР” зочид буудлыг ХАМГААЛАЛТАД АВЛАА

14:30 цагт 2020.03.12

Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах “Хөвсгөл нуур” зочид буудлыг хамгаалалтад аваад байна.

Тодруулбал, тус зочид буудалд байрлаж байсан Польш улсын хоёр иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн тул эрүүл мэндийн байгууллагад ханджээ. Энэ дагуу одоо яаралтай түргэн тусламжийн эмч нар ирснээс гадна цагдаа, онцгойгийн хамгаалалт гараад байна.

“Хөвсгөл нуур” зочид буудлаас иргэдийг гаргахгүй, дотогш нэвтрүүлэхгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
10
614723
18 эможи
keyboard_arrow_up